Орос, Турк  улсууд Сирийн бүх талд хандан хүч хэрэглэх ажиллагааг золгсоохыг уриалж, гаднаас дотоод хэрэгт нь хүч хэрэглэн оролцохыг хүлцэж болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад Туркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглутай хийсэн уулзалтынхаа дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдэв. «Бид Сирийн хямралыг эв зүйгээр улс төрийн замаар зохицуулахын төлөө байна. Гадаадын этгээдүүд байдлыг ийнхүү хөгжүүлэхэд л тус дөхөм үзүүлэх ёстой гэж үзэж байна гэж Оросын сайд хэллээ. Өнөөдөр Арабын орнуудын холбоо Сирид ажиглагчид нь байх хугацааг нэг сараар сунгахаар шийдвэрлэв. Ажиглагчид мөргөлдөөнийг зохицуулах «замын зургаар» авсан үүргийн биелэлтэд хяналт тавих ёстой.