Оросын Улсын думын сонгуультой холбогдсон гомдлуудын бараг 90 хувь нь батлагдсангүй гэж өнөөдөр Сонгуулийн төв комиссын төлөөлөгч Сергей Даниленко мэдээллээ. Түүний хэлснээр бол парламентын сонгуулийн кампанит ажиллагааны дүнгээр Сонгуулийн төв комисс 1686 мэдүүлэг авсан.195 нь батлагдав. Хууль сахиулах байгууллага зарим зөрчлийг шалгаж байна. Өнгөрсөн оны 12-р сарын 4-нд болсон сонгуулийн явцад гарсан зөрчлүүдтэй холбоогдуулан 26 эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж Оросын мөрдөн байцаах хорооны төлөөлөгч үүний өмнө мэдээллээ. Тэрээр сонгуулийн кампанит ажиллагаанд оролцсон бүх нам зөрчил гаргасныг мэдүүлэв. Гэвч эдгээр зөрчил санал хураалтын үр дүнд нөлөөлсөнгүй.