Тэрээр Москвагийн УИС-ийн сэтгүүл зүйн факультетын оюутнуудтай уулзахдаа «манай оронд хувьсгал хийх нөхцөл бүр ХХ зууны үед шавхагдаж дууссан» гэж мэдэгдлээ. Гэвч одоо ч тэмцэл хөдөлгөөн өрнөх тохиолдол гарч байна. Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо болж байгаа бүх үйл явдлыг хариуцаж байна гэж Д.Медведев хэллээ. Ерөнхийлөгчээр сонгогдох ямар ч хүн юм бүхэнд бэлэн байх ёстой гэж тэрээр үзэж байна. Хэтдээ төрийн тэргүүний албан тушаалд ахин нэр дэвшиж болзошгүй гэж Д.Медведев хэллээ. Өнгөрсөн оны 12-р сарын 4-нд болсон Улсын думын сонгуулийн дүнгээр «Нэгдсэн Орос улс» доод танхимд дийлэнхи олонхи суудалтай болсноос хойш сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөн өрнөсөн юм.

Гэрэл зураг