Улаанбаатар хот болон монголын нилээд хэдэн аймгуудад үнийн хөөрөгдөлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг Монголын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулжээ.Улаанбаатарт жагсагчид төрийн ордны хаалгыг хаажээ. Ард түмний эсрэгүүцлийн шалтгаан нь бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн  өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт юм. Хүмүүс эрх баригчдаас амьдралын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байна.

Монголын нефтийн гол нийлүүүлэгч Орос улс байдаг юм. Гэтэл энэ удаагийн бензины хямралд Орос улс ямарч хамаагүй юм. Оросын Монголд зарах бензины үнэ өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Бензины үнийн өсөлтийн шалтгаан бол зөвхөн дотоодоос шалтгаалж байна. Уул уурхайн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн  худалдаснаас их хэмжээний  мөнгө бөөгнөрсөн нь мөнгөний ханшны унагалтанд хүргэж Монголд доллар өсөхөд хүргэжээ. 

Гэтэл тус улсын экспорт-импортын тооцоо доллароор явагддаг тул, бараа бүтээгдэхүүний үнэ өсч,  бензин ч бас  өсчээ.  Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, долларыг огцом өсгөж одоогийн нөхцөл байдлыг гаргахад хүргэсэн  Монгол банкны дутуу дулимаг бодлоготой холбон үзэж байна гэж улс төрч Владимир Родионов тэмдэглэж байна. Энэ бол ганц шалтгаан биш юм.

«Бензины үнийн өсөлтийн шалтгаан нь нефть болон нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг, нефтийг борлуулагч  компаниудын хоорондоо зөвшилцснөөс улбаатай юм.Засгийн газар тэдэнд нөлөөлөхийг оролдож, тэднийг  үнээ нэмэгдүүлэхгүй байхыг ятган, хэрэв үнэ нэмсэн тохиолдолд торгууль тавина гэж хэлбэрддэг. Гэхдээ эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнгийн талаар ярихад бэрх байдаг. Ихэнхи  импортлогч компаниуд болон нефтийн бүтээгдэхүүн борлуулах компаниуд нь тус улсын  шийдвэр гаргах түвшний хүмүүс буюу олигархууд  өндөр албан тушаалын хүмүүстэй нягт холбоотой байдаг » гэж Владимир Родионов хэллээ.

Импортын нефтээс  болон үүнээс ашиг олж байгаа компаниудаас шалтгаалахгүйн тулд Монгол улс өөрийн нефтийн олборлолт болон нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх  ёстой юм. Нефтийн нөөц нилээд хэдэн аймгуудад байдаг, тэр ч бүү хэл 2015 оноос  нефть олборлох болон нефтийн боловсруулах үйлдвэр барьж байгуулах япон болон бусад орнуудын төслүүд байгаа аж.

 «Гэхдээ эдгээр салбаруудыг хөгжүүлэхэд хоёр хүчин  зүйл хүндрүүлж байна. Эхнийх нь хөрөнгө санхүү үгүйгээс. Хоёр дахь хүчин зүйл  нь энэ ашиг орлоготой салбарт  монополь эрхээ хадгалах сонирхолтой   нефть импортлогч компаниудын эсэргүүцэл юм.  Эдгээр компаниуд нь төрийн бүтцүүдтэй холбоотой болохоор, Монгол өөрийн нефтийг олборлох асуудал нь томоос том  асуултын тэмдэг дор байгаа юм гэж Владимир Родионов ярьж байна.

1-р сарын 24-нд Монгол улсын ерөнхий сайд С. Батболд Монголыг Үлйдвэрчний Эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч нефтийн компаниудын төлөөлөгчид болон бензин борлуулагчидтай уулзаж, шатахуун түлшний  үнийг буулгана гэж амласан юм. Одоо монголын иргэд яриа хэлэлцээний үр дүнг тэсч ядан хүлээж байгаа. Одоогийн жагсаал цуглаан нь хэвлийдээ  асар  их  байгалийн нөөцтэй  тус улсын нийт хүн амын  60 % ядуу зүдүү   амьдралтай байгааг эсэргүүцсэн нэгээхэн үзэгдэл юм.