Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнээс хасагдсан  Григорий Явлинскийтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж ОХУ-ын сангийн сайд асан Алексей Кудрин мэдэгдлээ. «Ардчилсан хүчнийнг нэгтгэж нягтруулах хүрээнд хамтран ажиллаж болно» гэж тэрээр Твиттер дэх блогдоо тэмдэглэжээ. Өнөөдөр ОХУ-ын Сонгуулийн төв комисс тэрбумтан Михаил Прохоровыг ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд  нэр дэвшэгчээр бүртгэх асуудлыг авч үзэж хэлэлцэв. Түүнчлэн Сонгуулийн төв комиссиэс Улсын думын сүүлчийн сонгуулийн явцад гарсан зөрчлийн тухай  Ногоон ном гэгчийг олгов.

Ардчилсан хүчнийг нэгтгэх асуудлаархи зөвлөлдөөн  нэлээд удаан үргэлжилж байна гэж урьд Алексей Кудрин Твиттерт дурдсан билээ. Одоо «Яблоко» намаас ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дэвшсэн Явлдлинскийд мөн хөдөлгөөнд оролцох санал тавьжээ. Энэ нь сайн мэдэгдэл гэж тээрээр хариулав. «Яблоко» хэлэлцээ хийхэд нээлттэй байна. Гэвч үйл хэрэг дан зөвлөлдөөнээр хязгаарлагдах ёсгүй гэж тус намын дарга Явлинскийн орлогч Сергей Иваненко хэлээд

«Бид Кудринтай уулзаж, өнөөгийн улс төрийн бодлогыг хэлэлцэж байна. Гэвч уулзаж ярих биш бодит үйл ажиллагаантай байгууллагыг байгуулахад өнөөгийн гол зорилт оршино. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцсон ч юун ч өөрчлөгдэхгүй байна гэж Болотная талбайд очсон олон хүн үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг «Яблоко» нам  оролдов. Гэвч бид хасагдлаа.Гэвч амьдралын үйл явц  үүнээс болж зогсохгүй. Ажил бол хамгийн гол зүйл юм. Ардчилсан үзэл санаатай хүмүүс  бидний холбоотон болсон» гэв.

Өчигдөр ОХУ-ын Сонгуулийн төв комисс Явлинскийг бүртгэхээс татгалзав. Учир нь 2 сая хүний гарын үсгээс бараг 24 хувь нь батлагдаагүй. Сонгуулийн төв комиссын шийдвэр  маргаантай хэмээн нам үзэж байна. Гэвч 70 мянга гаруй сонгуулийн хуудас нь канондсон хуулбар байна. Ийм бишийг шүүхэнд нотлоход хэцүү гэж шинжээчид тэмдэглэв.

Эдүгээ «Яблоко» юуны түрүүнд нам дотроо хучээ нягтруулах ёстой гэж Москвагийн Карнеги төвийн шинжээч Мария Липман хэлээд «Чухам ямар асуудлаар хамтран ажиллах нь одоогоор ойлгомжтой биш байна. Явлинский ямар арга хэмжээ авахаа мэдэгдээгүй. Тэрээр «Яблоко» намын тэргүүн хэвээр байна. Нам чухам ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхой бус байна. Ийм тохиолдолд ирээдүйг таамаглахад хэцүү» гэв.

Гэвч «Яблоко» нам  Оросын улс төрийн чухал этгээд хэвээр байна. Нам янз бүрийн шалтгаанаас болж сангийн хуучин сайдтай хамтран ажиллахгүй ч байж болно. Тэр тусмаа хамтын ажиллагаа улс төрийн үйл ажиллагаагаа дөнгөж эхлэсэн Кудринд л ашигтай  гэж улс төр судлаач Вячеслав Никонов үзэж байна.

Тэрээр хэлэхдээ «Явлинский улс төрийн нам ба улс төрийн туршлагатай. Харин Алексей Кудринд ийн  нам,туршлага алга. Кудрин бол улс төрийн намын бодлогын хүрээнд  шинэ этгээд юм. Иймээс Кудрин  улс төрийн ирээдүйгээ сонгуульд оролцохтой холбон үзэж байгаа бол зохих улс төрийн түшиг тулгууртай болох ёстой» гэв.

ОХУ-ын Сонгуулитйн төв комисс тэрбумтан Михаил Прохоровыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшэгчээр бүртгэв. Олон нийтийн санаа бодлыг судлах газрын сүүлчийн тоо баримтуудаас харахад тэрээр одоогоор «Шудрага Орос улс» намын удирдагч Сергей Мироновтэй  адилхан тооны санал авч байна.

Явлинский хасагдсан учир Прохоровын байр суурь бага зэрэг сайжрах бололтой гэж Вячеслав Никонов тэмдэглэн хэлээд «Явлинский  хасагдсан нь Кремлийн хувьд тун ашиггүй үйл юм. Михаил Прохоров ийм нөхцөлд улс төрийн талаар хожсон ганц этгээд боллоо. Эдүгээ Прохоров сонгуулийн өрсөлдөөнд хоцорч байна. Тэрээр сайндаа сонгогчдын 3 хувь санал авч байна. Тэр өөрийг нь дэмжсэн сонгогчдын тоог хоёр дахин нэмэгдүүлсэн ч Жириновский буюу Зюгановыг гүйцэж чадахгүй» гэв.

Өнөөдер бас нэг чухал үйл явдал болсныг дурдая. ОХУ-ын сонгуулийн төв комисиэс Улсын думын сүүлчийн сонгуулийн явцад гарсан зөрчлүүдийг бүртгэсэн Ногоон ном гэгчийг олгов. Ажиглагчдын бүртгэсэн 1700 зөрчлөөс 200 орчим нь батлагдсаныг номд заажээ. Гэсэн ч 105 хэргийг шүүхэнд шилжүүлсэн байна.