Түвдүүд оршин суудаг Сычуань мужид орон нутгийн хүн ам цагдаа нартай мөргөлдөв. «Гадаадын салан тусгаарлагчид» эмх замбараагүй байдал өдөөсэн хэмээн Хятадын эрх баригчид үзэж буруушаав. Харин нэлээд удаан үргэлжилж байгаа түгшүүртэй байдал дотоодын гүнзгий шалтгаантай  гэж шинжээчид үзэж байна.

Хятадын хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн мэдээлснээр өчигдөр олон арван хүн түүний дотор лам нар дэлгүүрийн  цонх эвдэж, цагдаагийн газарт халдаж эмх замбараагүй байдал өдөөжээ.

Одоо Сычуань мужийн Гарзе-Түвдийн өөртөө засах тойрогт өдөөсөн эмх замбараагүй байдлын цар хүрээ 2008 онд Лхаст  болсон хэрэг явдлынхаас бага байна. Харамсалтай нь энд хүч бас хэрэглэжээ. Синьхуа агентлагийн уламжласнаар цагдаа нартай болсон мөргөлдөөний үеэр  нэг хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархджээ. Мөн таван цагдаа бэртсэн байна. Эсэргүүцлийн идэвхтэй ажиллагаа дээд цэгтээ хүрсэн эсэхийг хэлэхэд хэцүү.

Сычуань мужийн түвдүүд оршин суудаг нутгийн байдал бараг нэг жил хүнд түвэгтэй хэвээр байгаа нь эрх баригчдыг түгшүүлэв. Кирти хийд хүрээний лам өнгөрсөн оны 2-р сард өөрийгөө шатаасныг дурдая. Түүнээс хойш ийм хэрэг явдал нэг бус удаа болжээ. Тухайлбал энэ сард гурван лам өөрсдийгөө шатаасан байна.

БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй саяхан цагдаа нартай мөргөлдсэн хэрэг явдлыг тайлбарлан хэлэхдээ «Байдал хэвийн болсон. Орон нутгийн эрх баригчид хэрэг явдлыг мөрдөн байцааж байна» гэж мэдэгдэв. «Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа» гадаадын хүчин цуу яриа үргэлж дэгдээж, үнэнийг гуйвуулж, Түвдийн асуудлаар Хятадын засгийн газрын нэр хүндийг  гутаахыг оролдож байна гэж дипломат ажилтан онцлов.

 Гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр л БНХАУ-ын  үндэсний  орнуудын байдал хурцдсан хэмээн үзэж үл болно. Эрх баригчид үндэсний ба шашны цөөнхийн соёлын онцлогийг бүрэн харгалзаж үзэхгүй байна гэж Ази Африкийн орнуудын дээд сургуулийн орлогч захирал Андрей Карнеев «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Уугуул хүн амын үлэмж хэсэг нь бүр эдийн засгийн эрчимтэй хөгжлийг ч нааштай хүлээн авахгүй байна шуу.

«Энэ нь түвдүүдийн хувьд хамгийн чухал зүйл бишээ. Тэд аж амьдралынхаа уламжлалт хэвшил, шашин шүтлэг, тахин шүтэх бурхан багш зэрэг ариун нандин зүйл өөрөөр хэлвэл  Түвдийг өнөө дэлхийд хосгүй болгож байгаа бүх зүйлийг  хэвээр хадгалахыг хичээж байна.Тэнд өргөн цар хүрээтэй барилга байгуулалт хэрэггүй байх. Соёл шашны эх сурвалжийг хэвээр хадгалвал болно. Хоёр соёл иргэншлийн мөргөлдөөнд харилцан найр тавих замыг олоход хэцүү. Хятадын эрх баригчид сүүлийн 30 жилд Хятадад хийж бүтээснээрээ бахархаж байгаа нь мэдээжийн хэрэг. Шинэтгэл аж амьдралы нь хэвшилд давшилж байна хэмээн үзсэн хүмүүсийг тэд ойлгохгүй байна. Энэ нь удаан үрэглжилж буй түгшүүртэй байдал ийм хэрэг явдал болж хувирч байгаагийн шалтгаан болсон» гэж Карнеев хэллээ.

Аялал жуулчлалын хөгжил, өргөн цар хүрээтэй барилга байгууламж уламжлалт соёлы нь хохироох уршигтай хэмээн зарим түвд хүмүүс үзэж байгааг эрдэмтэн онцлов. Гэвч орон нутгийн нийгэм-эдийн засгийн өрнүүн хөгжил л тогтвотой байдлыг хангах цорын ганц зам гэж эрх баригчид үзэж байна. Бээжингийн эрх баригчид Далай ламтай харилцаагаа муутгасан хэрэг явдал  түгшүүртэй байдлын чухал эх сурвалж болсон. Гэвч энэ нь ганц эх сурвалж бишээ. Олон жилийн турш тогтвортой байдлын баталгаа олохын тулд түвдүүдийн өв соёлыг хүндэтгэн үзэж харилцан найр тавих шийдвэрийг олох нь зайлшгүй чухал. Тэгэхгүй бол тэнцвэр алдагдаж, будлиан ахин давтагдаж мэднэ. Энэ долоо хоногт  Сычуаньд болсон будлианд хүмүүс хэлмэгджээ.