Швейцарын Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганыг үүсгэн байгуулагч  болон хамтран гүйцэтгэх захирал  Клаус Шваб  орчин үеийн капитализмд итгэхгүй байна.  Тэрээр  ийм илэн далангүй яриаг германы  “Файнэншл таймс” сонины өнөөдрийн дугаарт өгсөн  ярилцлагадаа дурьджээ. “Капитализмын систем нь одоогийн төрхөөрөө  дэлхийн орчин үеийн загвартай авцалдахгуй байна гэдэгт бүрэн итгэлтэй байна “   гэж  швейцарын амралт- аялалын Давос  хотод ажлаа эхэлсэн 42 дахь чуулганы үүсгэн байгуулагч онцлон тэмдлэглэв.

Түүний үзэж байгаагаар,  улстөрчдийн болон нийгмийн алдаа нь бүхэлдээ санхүүгийн хямралд хүргэсэн бөгөөд жинхэн шалтгаан нь санхүүгийн системийн боломжийг хэтрүүлэн ашигласнаа болсон аж. “Тухайн цагтаа бид  системийг гажуудуулахад саад болох дүрэм журмуудыг тогтоогоогүй юм гэж Шваб онцлон тэмдэглэв. Швабын үзэхдээ, бункеруудад “нуугдахгуй”  хамтын хүчээр саад бэрхийг  даван туулах улстөрийн болон  санхүүгийн үндэс  сууриудад хамтын ажиллагааны “шинэ арга барилыг “ боловсруулах шаардлагатай байна гэв. Ингэхдээ эдийн засагч ирээдүйн эдийн засгийн нийтлэг дүр төрхийн загвар удаан хугацааны үнэт зүйлсэд тулгуурласан байх ёстой гэж үзэв.