АНУ БНХАУ-ын орлогч дарга Си Зинпиний 2-р сард Вашингтонд хийх айлчлалын үеэр Хятад тухайлбал Түвдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа асуудлыг хөндөж ярих бодолтой байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн шуурхай бага хурал дээр мэдэгдлээ. Түүний хэлснээр бол АНУ БНХАУ-д хүний эрхийг хэрхэн хангаж байгаад сэтгэл түгшснээ ямагт тов тодорхой мэдэгдэж ирсэн юм. «Бид мөн айлчлалын үеэр бас ийнхүү илэн далангүй  мэдэгдэнэ»гэж Нуланд  «Хятадын эрх баригчдааас Сычуань мужийн түвд оршин суугчдын талаар шахан хавчих арга хэмжээ авч байгаа нөхцөлд Хятадын төрийн тэргүүний орлогчийг АНУ-д хүлээн авч уулзах нь зүйд нийцэх хэрэг юм уу ?» гэсэн асуултад хариулжээ. Төрийн департамент Си Зиньпин 2-р сард АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Барак Обаматой уулзах тухай үүний өмнө мэдэгдлээ. Гэвч Хятадын албан ёсны удирдлагаас энэ тухай мэдээллийг нийтлүүлээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар  хятадын цагдаагийн хүчин Сычуаньд оршин суудаг түвд хүмүүсийн жагсаалыг хүч, зэвсэг хэрэглэн тараасны улмаас гурван хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдсан билээ.