Өрнөдийн орнууд хятадтай сөргөлдөснөөс болж  Ирантай байлдах дээрээ  тулж ирээд байна.  Энэ тухай  мягмар гаригт Москвад италийн нэрт  улстөрч  Жульетта Кьеза сэтгүүлчдэд мэдэгдэв. Түүний ярьснаар, Ирантай дайтах заналхийлэл нь   “Өрнөдийнхний дэлхий дахины процессд урьдын нөлөөгөө алдаж буйгаа барих гэсэн оролдлогуудын шууд үр дагавар “  аж. Европ болон АНУ нь ямарч аргаар хамаагүй одоогийн байдлаа хадгалахыг зорьж байна. Гэтэл дэлхийн  хүчний төв аль хэдийнэ Дорно зүг рүү Ази тивд шилжсэн байдаг гэж Кьеза үзэж байна. “Энэ тохиолдолд дайн гарах нь гарцаагүй юм” гэж ИТАР-ТАСС  агентлаг италийн шинжээчийг иш татжээ. Түүний үзэж байгаагаар, Хятад, Энэтхэг болон Бразили нь хэрэглээнийхээ  баялагийг өсгөхийг  хүсч байгаа ч, даанч нөөц хүрэлцээгүй аж.  Чухам үүнд л соёл иргэншлийн сөргөлдөөний үндэс оршиж байна гэж Кьеза үзжээ. “Тухайн тохиолдолд Өрнөдийнхний стратегийн бодлого бол энэхүү өсөлтийг гаргуулахгүй байхад оршино ” гэж тэр нэмж хэлэв.Ираны  эсрэг энэхүү дайн нь юуны түрүүнд Хятад руу чиглэгдсэн гэж италийн  улс төрч  үзэж байна.