АНУ, ОХУ хоёр НҮБ-ын АЗ-ийн Сири улсын асуудлаархи тогтоолын төслөөр санал зөрсөөр байна гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. Тэрээр Москвад Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн орлогч Жеффри Фелтманы хийсэн хэлэлцээг тайлбарлан хэлэхдээ ахиц дэвшил гаргаж амжаагүй ч «газар дээр нь байдлыг илүү сайн ойлгох чиглэлээр» урагш ахисан» гэжээ. Дипломат ажилтны хэлснээр бол Фелтман « Орос улсаас Сирид зэвсэг нийлүүлж байгаа нь АНУ-ыг түгшүүлсэн асуудлыг» хөндсэн байна. Вашингтон ийм ажиллагаа хэр аюултай болж мэдэхийг мэдүүлсэн гэж Нуланд онцлов.