Палестины автономын сайд нарын танхим “Парламентын гишүүдийг израиль баривчиласныг”буруушаав. Тэр Израилийг нэн даруй Палестины автономын парламентын /ПАП/  спикер   Азиза ад-Дуэйкаг суллахыг шаардав.  Мягмар гаригт Оферын  шүүх түүнд албан ёсоор ямарч ял тулгаагүй хирнэ   6 жилийн ял оноожээ.  Ад-Дуэйк нь өнгөрсөн пүрэв гаригт Иерусалимын харуулын нэгэн байран дээр   баривчлагдсан юм. Түүнчлэн, одоогийн байдлаар израилийн гяндангуудад палестины парламентын 10 гаруй гишүүн хоригдож байна.