Алтайн БНУ-д орос-монголын хил дээр хамгийн сүүлийн үеийн гаалийн логистикийн терминалыг байгуулав. Үүнд хилээр гарах ачаа болон барааны гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх Интернет систем оржээ.  Үүнийг Орос улс болон дэлхийн аль ч өнцөг булангаас хийх  боломжтой бөгөөд терминал нь Ташанта тосгоны зэргэлдээ байх юм.

Төслийн хэрэгжүүлсэний дараа Монгол, Хятадын хооронд хил орчмын болон хилийн ачаа тээвэрийн эргэлт нэмэгдэх бөгөөд  Алтайн БНУ-ын нутаг дэвсгэр дээр   болон түүнтэй зэргэлдээ бүс нутгуудын тээврийн транзитын үр ашигтай ашиглаж болох юм. Боомт ажиллаж эхэлсэний дараа Ташантад хилээр гарах ачааны  зөвхөн гаалийн бүрдүүлэлтийг   хийх юм. Харин бусад бүрдүүлэлтүүдийг  терминал дээр хийх аж. Энд хилийн, мал эмнэлгийн, хорио цээрийн алба болон түр зуурын барааны  агуулахууд байх юм. Одоогийн байдлаар гадаадаас орж ирж байгаа бараа болон  хүнсний бүтээгдэхүүнийг шинжлэх халдварсудлалын   лаборатор    Монголын хилээс хэдэн зуун км зайтай байгаа юм.