Сангийн сайд байсан одоо эрх баригчдыг шүүмжлэгчдийн нэг болоод байгаа Алексей Кудрин Орос улсад улс-төрийн шинэ үе эхлэж байна гэдэгт итгэлтэй байгаа аж.  Тэр оросын телевизийн нэгдүгээр сувагт өгсөн ярилцлагадаа парламентын  өнгөрсөн сонгуулийн тухай өөрийн дүгнэлтийг хэлж, нэгдүгээр шатны сонгуульд     Владимир Путин гарах нь эргэлзээгүй гээд оросын хамгийн нэрд гарсан хоригдол болох  Михаил Ходорковскийг суллах  шаардлагатай гэж хэллээ.       

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа болон  сөрөг хүчнийхний эсэргүүцлийн шинэ арга хэмжээ 2-р сарын 4-нд товлосон эд бүхэн Орос улсын улс-төрийн мэтгэлцээнийг хурцадмал болгож байна.  Алексей Кудрин хүчтэй мэдэгдэлүүдийг хийлээ.  Ерөнхийлөгч Дмитрий Медведевын явуулж буй  бодлого, эрх баригчдыг  нийтийн өмнө буюу үндэсний телевизийн  Нэгдүгээр сувгийн эфирээр  шүүмжилснээсээ болж    тэр сангийн сайдын албан тушаалаасаа огцрох болсон юм.Кремль олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг гүйцэд үнэлж үзэхгүй, хагас дутуу арга хэмжээ авсан болж  алдаа гаргаж байна гэж А.Кудрин үзэж байна.

Ерөнхийлөгч сөрөг хүчнийхний шаардлагуудад нээлттэй хариулж, өнгөрсөн парламентын сонгуулийн зөрчлүүдийг   хүлээн зөвшөөрөх ёстой гэж А.Кудрин тэмдэглээд «Би  энд Медведевыг хэлж байна, яагаад гэвэл тэр ерөнхийлөгч, тэгээд ч яг Үндсэн хуулийн ийм  журмуудын баталгаа . Чухам тэр ийм сонгууль юм уу, харилцаа хангалтгүй байна гэдгийг хэлэх ёстой.  Үүнийг янз бүрийн хэлбэрээр илэрхийлж болно. Гэхдээ миний бодоход хугацаанаас нь өмнө дахин сонгууль явуулах бол хамгийн илэн далангүй  хариу болж чадна.

Хэрэв ерөнхийлөгч Медведев  намыг бүртгэлийн  тухай, шинэ журмуудыг хэрэгжүүлэх, босго давах боломжуудын талаар шинэ  баримт  бичгүүдийг өргөн барьж байгаа юм бол яагаад, тэдгээр шинэлэлийн  хэсэг нь дахин  сонгууль байж болохгүй гэж. Яах гэж хүлээж байгаа юм бэ? Болж буй үйл явдлыг ийм маягаар хүлээж авах нь нийгмийг харьцангүй тайвшруулж, ерөнхийлөгчийн сонгуульд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн юм» гэлээ.

Алексей Кудрин 20 жилд Владимир Путинтэй хамт ажиллаж ирсэнийг  сануулах юун.   Тэр Оросын засгийн газрын хууччуулын нэг юм. Гэхдээ эдийн засагч 9-р сарын 24- нд эрх баригчдын  эсрэг шүүмжилснийхээ хариуд сангийн сайдынхаа албан тушаалаас бууж, ажилгүй болсон юм.   Тэр үед Кудрин  ерөнхийлөгч Дмитрий Медведевын бодлогыг алдаатай болон түүний засгийн газарт орж ажиллахгүй гэж мэдэгдсэн юм.  Медведэв түүнийг огцруулсан. Харин Владимир Путин мэдэгдэлдээ,  Кудрин түүний найз болон үзэл бодол нэгтэн хэвээр байх болно гэж хэлж байсан юм. Гэтэл Кудрин өөрийгөө ерөнхий сайдын үзэл нэгтнээр өөрийгөө үзэхгүй байна.

«Владимир Путин бид хоёр үзэл бодол нэгтэн бишээ. Би бол ардчилсан үзэл бодолтой гэж өөрийгөө үздэг.Тэгээд ардчилсан үзэл бодол Оросд хангалттай хөгжихгүй байна  гэж хэлмээр байна. Энэ нь  хурцадмал байдлын шалтгаан нь,  цаашилбал бүр  улс төрийн хямралын  шалтгааныг бид одоо мэдэрч байна. Урьд өмнө нь бид эдийн засгийн тогтвортой байдал, шинэчлэлийг хангахад       улс төрийн инститүцүүдийн үүргийг дутуу үнэлдэг байжээ» гэж А.Кудрин хэллээ.

Ингэхдээ А.Кудрин В.Путинтэй ажиллаж, түүнд зөвлөгөө өгөхөд  бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм.   Гэтэл улс төрийн шинэчлэл хийх  шаардлагатай  байна гэж эдийн засагч уйгагүй ярьж байна. Тэр өөрөө идэвхитэй улс төрд тэмүүлэхгүй байгаа ч, өөрийн оролцоотой барууны ардчилсан нам байгуулахаа үгүйсгэхгүй байгаа юм. Кудрин Орос улсад улс төрийн эрх чөлөө өргөжсөн шинэ үе эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Хэрэв  түүнээс Михаил Ходорковскийг суллах хэрэгтэй юу гэвэл, түүнийг шоронгоос суулах цаг нь ирсэн гэж хэлэх байх.