Хорин жилийн өмнө яг энэ өдрүүдэд  Дэн Сяопин хятадын  өмнө зүгээр аялаж байсан. Хятадын болон гадаадын түүхчдийн үзэж байгаагаар  аялал нь  Хятадыг шинэчлэлийн замаар цааш хөдлөхөд  чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

БНХАУ-ын КН-ын консерватив удирдлагын байр суурь ширүүссэн, Тяньамины талбай дээр болсон үйл явдлын дараа зохион явуулсан өмнөд зүг рүү хийсэн шалгалтын аялал амжилттай  болов. 1990, 1991 онуудад албан ёсны ХМХ-үүд “үзэл суртлыг цэвэрлэх”  албан ёсны өгүүлэлээр дүүрсэн байсан юм.  Үүнийг зохиогчид  социализмын үндэсийг хамгаалахыг зорьж,   хувийн секторын хөгжлийг эрс хязгаарлахыг шаардаж байлаа.

Гадаадын хөрөнгө  оруулалтыг татах  бодлогыг үзэл санаанаасаа урван тэрсэлж,  олон улсын  хөрөнгөтнийг дагахад бэлэн буйг харуулж байгаа хэрэг  гэж тэд үзэж байлаа.Үүнд шинэчлэлийг эсэргүүцэгчдийн  нэрлэж байсан хөрөнгөтний үзэл суртлын үрслүүр болох  эдийн засгийн тусгай бүсүүд нэрвэгдсэн юм.

Намын хуучирхаг үзлийг баримтлагчид шинэчлэлийн эсрэг байлаа. Зүүний туршилтуудын үеэс   дөнгөж сэхээ авч байсан Хятад улс үзэл суртал, улс төрийн цэвэрлэгээнд өртөх магадлалтай байв.  Чухам энэ хүнд хэцүү үед  Дэн Сяопин өөрийн жинтэй үгийг хэлсэн байдаг. Тэр үед тэр ямарч албан тушаал хашаагүй  байсан, гэхдээ  өөрийн “хүүхдийн” цаашдын хувь заяа болох “улс-төрийн шинэчлэл болон ил тод“ байдлын хариуцлагыг мэдэрсэн юм.

1992 оны 1-р сарын 17-нд Бээжингээс тусгай галт тэрэг өмнө зүгийг зорьсон юм.   Галт тэргэнд Дэн Сяопин, түүний охин Дэн Жун болон 88 настай  хятадын шинэчлэлийн энгийн ойр дотны хүмүүсээс бүрдсэн жижигхэн бүлэг байжээ.  Дэн Сяопины  алхам бол намын хуучинсаг үзэл баримтлагчдын жинхэн нарийн цогцс байсан юм гэж  Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин тэмдэглээд «Энэхүү   аялал нь маш өндөр  нууцлал дор явагдсан бөгөөд нэг сарын турш хятадын ХМХ-ээр ямар ч мэдээ гараагүй аж. Тэр ч бүү хэл, энэхүү аялал маш том улс төрийн  шинж чанартай байсан гэдгийг тэмдэглэмээр байна. Аялал  хятадын удирдлагуудын хүчтэй тэмцлийн дунд болж өнгөрсөн. 

Нэг талаас зүүний дарамт ширүүсч зүүнийхэн Дэн Сяопиныг Хятадын социализмыг устгаж байна гэж үзэж байлаа. Харин  нөгөө жигүүрт Дэн Сяопин өөрөө болон  түүний талынхан байв. Хятадын  өмнө зүг рүү аяласан нь хятадын социализмыг шинэчлэх явцад чухал шийдвэрлүүштэй шинж чанартай байсан юм.  Нэг сарын хугацаанд Дэн Сяопин удирдах ажилтануудтай  зүгээр нэг уулзаад зогсохгүй, шинэчлэлийн цаашдын 20-30 жилийн стратегийг бүрдүүлж өгсөн юм.  Аялалын үеэр тэр  нийгмийн  чинээлэг үзэл баримтлалын анхны   дүр зургийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Хятадын хөгжлийн стратегийн бүрэн бүтэн байдлын тухай ярьж байсан  юм" гэлээ.

Дэн Сяопины өмнө зүгийн аялал нь түүний талынханд өөрчлөлтийн төлөө тэмцэж, тус улсад  “үзэл суртлын хөлдүү” байдлыг гаргахгүй байх боломж олгосон юм. “Дэн Сяопины өмнө зүгээр аяласан нь” тэмдэглэлүүдийн  нэгэнд тан үндэстний яруу найрагч Ли Хэгийн “Дорно зүгийн салхи ирж, хаврын нүдийг нээлээ" гэсэн мөрийг иш татсан байдаг. “. Жухай болон Шэньжэний эдийн засгийн туршилтыг дэмжиж хэлсэн   Дэн Сяопины үг шинэчлэлийг капитализмыг сэргээх аюул гэж үздэг хүмүүсийн нэр хүндийг унагасан юм. Өмнөд мужуудын намын болон аж ахуйн  удирдлагуудтай Дэн Сяопин уулзахдаа юуны өмнө “зүүний” намын хандлагуудыг сөрөх ёстой, ингэхдээ   барууны үзэл суртлын хувьд  сонор сэрэмжээтэй байх ёстой гэжээ.

Орчин үеийн Хятадад Дэн Сяопины өв болон тус улсын    хөгжлийн цаашдын стратегийн урьталуудыг тойрсон мэтгэлцээн дахин гарч байна. Шинэ үеийн  удирдлагын  зорилго –Хятадын КН-ын либерал болон консерватив жигүүрүүдийн хооронд тэнцэл олох явдал юм гэж профессор Сергей Лузянин үзэж байна.