1-р сарын 25-нд Улаан-Үд хотод  Монгол улсын Эрдэнэт хотын "Баянөндөр” цогцолбор сургуулийн хөгжмийн  сургуулийн  морин хуурын болон циркийн үзүүлбэрийн хамтлагийн жүжигчид соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд тоглолт хийх болно.Тэд 1-р сарын 26,27-ны өдрүүдэд Буриад улсын үндэсний лицей-интернат сургуульд болон Аюшеевын нэрэмжит хөгжмийн хүмүүнлэгийн  лицей сургууль дээр тус тус  тоглолт хийнэ.

Монголын өсвөрийн жүжигчдийн аялан тоглолт нь найрамдалт ах дүү хотуудын хамтын ажиллааганы хүрээнд явагдаж байна.  Хүүхдийн урлагийн  наймдугаар сургууль болон Эрдэнэт хотын “Баянөндөр” цогцолбор сургуулийн хоорондын найрамдалт харилцаа нь эртнээс үүдэлтэй юм. Үүний үр дүнд өсвөр үеийнхэний боловсрол, хүмүүжлийг үндэсний-соёлтой уялдуулан хөгжүүлэх  мужийн  соёлын хамтын ажиллагааны тухай гэрээг үзэглэжээ. 2011 оны 7-р сард  Хүүхдийн урлагийн наймдугаар сургууль монголын талын урилгаар олон улсын  монгол туургатны  наадамд оролцоно.  Харин одоо  тэд Монголын зочдыг хүлээн авч байна.