Дэлхийн ажилгүйдэл хямралын өндөр түвшинд байна гэж Олон улсын хөдөлмөр  зохион байгуулалтын байгууллага үзэж байна. Байгууллагын гаргасан тоо баримтаар өнөөдөр дэлхий дахинд хөдөлмөрийн чадвартай хүн амын гуравны нэг нь ажилгүй аль эсвэл ядуу амьдарч байна. Тэдгээрийн 200 сая  нь дэлхийн санхүүгийн хямралаас болж ажлаа алдажээ. Олон улсын хөдөлмөр зохион байгуулалтын байгууллагын судалгаагаар өдрийн 2 долларын орлоготой 900 сая орчим хүний  ихэнхи нь хөгжиж байгаа орнуудад амьдарч байна.  Тус байгууллага  илүү өндөр цалинтай ажлын байруудыг бий болгохыг нэн даруй шаардаж байна.