Дорнод-Сибирь болон Алс-Дорнодын хөгжлийн корпорац нь  дээрх нутгуудын “хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх болон тус нутгуудаас хүн амыг  нүүн явахыг  сэргийлэх “үүднээс   байгуулах  юм. Ийм санааг Эрхүү мужийн Захирагч  Дмитрий Мезенцев хэлсэн юм. Эдийн засгийн шинэ бүтэц  нь  бүс нутгуудад  эдийн засгийн болон нийгмийн үр ашиг өгөх  төслүүдийг тодорхойлоход тус дэм болох юм. Бүхэлдээ Дорнод-Сибирийн болон Алс-Дорнодын хүн амын хувьд “ өөрийн төрөлх нутгаараа бахархах сэтгэл болон маргаашийн өдөртөө итгэл” төрүүлэхэд хүргэх  болно гэдэгт  Дмитрий Мезеенцев итгэлтэй байна. Хотын болон хөдөөгийн амьдрал өнөөдрийг бодвол илүү тав тухтай байх ёстой. Эдгээр бүсүүдийн хүмүүс илүү чанартай боловсрол болон эмнэлгийн үйлчилгээнүүдийг авах боломжтой  байх ёстой” бүсийн тэргүүн тэмдэглэв.

Дорнод-Сибирийн болон Алс-Дорнодын хөгжлийн корпорацыг байгуулах санааг 1-р сарын 21- нд Оросын ОБЯ-ны тэргүүн Сергей Шойгу, ОХУ-ын ерөнхий сайд  Владимир Путинтэй хийсэн уулзалт дээр хэлсэн юм.  Сайдын үзэж байгаагаар, ажлын шинэ байрууд бий болгох нь замын барилгыг хөгжүүлж, ашигт малтмалыг  ашиглан, өндөр технологитой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчнүүдийг байгуулахад   нэмэлт боломж олгох  аж.