Москвагийн Домодедово онгоцын буудалд аймшигт халдлага гарснаас хойш өнөөдөр яг нэг жил болж байна. Тэр үед олон улсын нислэгүүдийн  хүлээлгийн танхимд   дэлбэрэлт болсны улмаас 37 хүн амиа алдаж, 173 хүн шархадсан юм. Тэдгээрийн дунд оросын иргэд байсан төдийгүй гадаадын 10 гаруй орны иргэд байсан юм. Дэлбэрэх төхөөрөмж хүний биед асар хортой металл хэсгүүдийг агуулсан байжээ. Гэмт хэргийг илрүүлэхэд шилдэг мөрдөн байцаагчдын багийг бүрдүүлсэн юм. Одоогийн байдлаар Мөрдөн байцаах хороо  эрүүгийн хэргийг мөрдөх ажлаа  дуусгаад байна.   Халдлагыг зохион байгуулагч хойд кавказын алан хядагчдын удирдагч Доку Умаров гэгч болохыг тогтоожээ.  Халдлагыг зохион  байгуулахад  28 хүн оролцож, 17 нь Ингушетийн тусгай ажиллагааны үеэр амиа золиослогчоор бэлтгэгдсэний улмаас устгагджээ. Энэхүү халдлагад холбоотой дөрвөн гэмт хэрэгтнийг барьсан бөгөөд бусад долоон этгээдийг  эчнээ яллаж, эрэлийн ажил явагдаж байна.