Оросын  нефть-хийн  “Газпром”  корпорац Хятад руу цаашид гол төлөв  шингэрүүлсэн хий нийлүүлдэх болно гэж “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер мэдэгдэв. Оросын хийг Хятад руу хийн хоолойгоор нийлүүлэх  тухай яриа, хэлэлцээ үргэлжилж байна. Хятад улсад ямар үнэтэй хий нийлүүлэхэв гэдэг  асуудал чухлаар тавигдаж байна гэж Миллер тэмдэглжээ. Түүнчлэн “Газпром”-ын тэргүүн хэлэхдээ, Баренцевын тэнгисийн Штокманы орд газраас Япон руу байгалийн хий нийлүүлэх боломжийг хэлэлцэж байна” гэж тэмдэглэв. Япон улс  нь шингэрүүлсэн хий нийлүүлэх дэлхийн хамгийн том  зах зээл бөгөөд энэ нь Японы ЗГ  цөмийн станцуудыг хорогдуулах шийдвэртэй холбоотой болон тус улсын шингэрүүлсэн хийн хэрэгцээний нийт хэмжээ  зөвхөн өсөх юм гэж Алексей Миллер тэмдэглэлээ.