Япон улс ЕХ-ны ираны хоригийг дэмжиж  Иранаас импортлох  нефтийнхээ  хэмжээг багасгахад  бэлэн байна. Энэ тухай тус улсын ХМХ- үүд  ГХЯ- ны тэргүүн  Коитиро Гэмбагийн мэдэгдэлээс иш татан уламжилжээ. Өмнө нь Брюссельд  ЕХ-ны ираны нефтийн хориг гаргасан тухай шийдвэрийг тайлбарлахдаа Иранаас японы импортлох нефть хэзээ, хэдийн хэмжээгээр багасахыг Гэмба тайлбарласангүй.  Тэрээр мэдэгдэхдээ,  Япон, АНУ- ын энэ тухай зөвлөлдөөн  үргэлжилж байна гэв.ГХЯ-ны тэргүүн  дэлхийн нефтийн хангамжийг тогтвортой болгох үүднээс Ираны эсрэг “үр ашигтай” хоригууд нь  Тегераны цөмийн хөтөлбөрийг номхотгоход “эерэг нөлөөтэй”  “үр ашигтай” байх болно гэж  Япон улс үзэж байгааг нотлов.

Өмнө нь Брюссельд ЕХ- ны 27 орны ГХЯ-ны тэргүүн нар Ираны нефть нийлүүлэлтийн эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм.   1-р сарын 24-ны өдрөөс европын компаниудад шинэ гэрээ хэлэлцээр хийхийг хориглосон бөгөөд урьд  байгуулсан гэрээнүүд нь зөвхөн 2012 оны 7 –р сарын 1-нд хүртэл хүчинтэй байх юм. Шинжээчдийн тооцоолж байгаагаар Ираны нефтийн аж үйлдвэр 24 тэрбум долларын  хохирол учирч болно.