Европын холбооноос Иранд нэг талын багц хориг арга хэмжээ авах болсон тухай мэдээг Москва харамсан, түгшиж хүлээн авлаа. Энэ тухай даваа  гаригийн үдэш  ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийв. ЕХны шинэ хориг арга хэмжээнүүдийг тайлбарлахдаа, Орос улсын ГХЯ “ираны эдийн засгийн бүхэл бүтэн салбарыг боомилж” буй хэрэг гэж нэрлэв. Шинэ арга хэмжээнүүд нь “”Ираны ярих дургүйгээс”болж  “ шийтгэх” гэсэн “илэн далангүй дарамт  болон дарангуйлал”гэжээ.Орос улс хоригийг  ираны цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэхийг эрмэлзэсэн “гүн алдаатай чиг шугам”  хэмээн үзэж байна. 

“Ийм маягийн дарамт шахалтанд Иран өөрийн бодлогодоо ямарч буулт, өөрчлөлт хийхгүй “гэж    ОХУ-ын ГХЯ тайлбартаа дурьджээ.Оросын  тал  үзэхдээ “ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг улс-төр-дипломатын зохицуулалт хийхгүйгээр нийтлэг шийдвэрт хүрэхийн аргагүй юм гэжээ. Асуудал тэгш эрх, харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан шатчилсан яриа хэлэлцээний замаар шийдвэрлэгдэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ онцлон тэмдэглэв.

Өнгөрсөн даваа гаригт Брюссельд  ЕХ-ны 27 орны ГХЯ-ны тэргүүн нар Иранаас нефть нийлүүлэхэд  хориг тавих шийдвэрийг гаргав.   1-р сарын 24-ны өдрөөс  европын компаниудад Ирантай шинэ гэрээ хэлэлцээр хийхийг хориглосон бөгөөд урьд өмнө хийсэн гэрээнүүд нь 2012 оны 7-р сарын 1-нд хүртэл хүчинтэй байх юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, дээрх арга хэмжээ нь  ираны нефтийн аж үйлдвэрт 24 тэрбум долларын хохирол учруулж болох  аж.