Иранаас нефть импортлоход тавих багц хоригийг ЕХ-ны гишүүн улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд сайшаалаа гэж өнөөдөр Брюсселиэс мэдээллээ. Ираны цөмийн хөтөлбөр энх тайвны зориулалттай гэдэгт баталгаа өгөх, Иран улс уран баяжуулах ажлаа зогсоох талаар Барууны орнуудтай хийх “үр бүтээлтэй яриа хэлэлцээг нэн даруй эхлэхийг” ЕХ Тегеранаас шаардаж байгаа юм. Иран улсад олборлож байгаа нефтийн 40%-ийг ЕХ импортоор авч байгаа юм.

ЕХ-ны шинэ арга хэмжээ нь НҮБ-ын АЗ-ийн урьд нь авч байсан хориг арга хэмжээний тогтоолын  хүрээнээс хальж, Ираны эсрэг америкийн дангаараа авч байсан хориг дээр нэмэлт болж байгаа юм. Өнөөдөр москвагийн “Известия” сонинд тэмдэглэснээр европын багц арга хэмжээ нь Иран улсын хувьд тааламжгүй байх боловч үхлийн цохилт биш юм. Иран улс европын зах зээлийн алдагдлыг Азийн худалдан авагчдаас олсон мөнгөөр нөхөх юм. Жишээ нь, Энэтхэг улс ираны нефтийг импортлогчдын дунд 4-т ордог ба лалын энэ БН улсын нефтийн 13%-ийг авдаг байна. Хятад, Япон улсууд Иран улсаас хамгийн их нефть худалдаж авдаг орнууд юм.

Саяхныг хүртэл ЕХ томоохон импортлогч байлаа. Ингэхлээр европын хориг арга хэмжээний дараа ч ираны экспортлогчид аргагүй байдалд орохгүй юм. Байдлаас харахад Тегеран гарцаагүй байдалтай эвлэрхээр шийдсэн бололтой. Ормузын цутгаланг хаана гэсэн 12-р сарын сүрдүүлгээсээ Иран улс “буцаж” байгаа шинж тэмдэг сүүлийн үед мэдрэгдэх боллоо. “Маш чухал далайн тээврийн зам дээр бид хэзээ ч саад учруулж байгаагүй гэж” ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдэгдсэн байна. Ормузын цутгалангийн эргэн тойрны байдал зөөлөрч байх шиг байна гэж ОШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн  шинжээч Ирина Фёдорова үзэж байна.

Иран улс Ормузын цутгаланг хаана гэсэн магадлал 30%-тай байсан юм. Иймэрхүү үйл ажиллагаа нь байлдааны үйл ажиллагаа эхлүүлэх сайхан шалтаг болно гэдгийг Иран улсын удирдлагууд сайн ойлгож байсан. Тегеран байдлыг буруу ойлгож ийм байдалд хүрнэ гэж бодохгүй байна гэж тэр ярилаа. Хэрвээ Иран улсыг АНУ  Израиль хоёр дайрвал холбоотон иранууддаа туслахад бэлэн байна гэсэн Хятадын дохио сүүлийн үед дуулдах болсон юм. Хятадын Үндэсний батлан хамгаалалтын их сургуулийн профессор, хошууч генерал Чжан Чаочон ийм мэдэгдэл хийсэн юм.

ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Андрей Островскийн үзэж байгаагаар түүний үгэнд нэг их итгэх хэрэггүй юм. Хятад улс ямарч байлдааны ажиллагаанд оролцохгүй. Ямар ч тохиолдолд хүч хэрэглэхээс татгалзах байсан юм. Олон жилийн турш тус улс ямарч мөргөлдөөнд оролцоогүй билээ гэж тэр ярилаа. За яах вэ, Ираны эргэн тойронд байлдааны ажиллагаа болохгүй гэж найдаяа, харин энэ хориг арга хэмжээнд Иран улс мэдээж хэрэг сайнаар хандахгүй.

Нефтийн хориг нь ил тод биш цөмийн боловсруулалтад чиглэгдэх зарим нэг хэрэгслээ Тегеран алдаж, олон улсын зуучлагч “зургаатай” хийх хэлэцээр дээр бууж өгөх хандлагатай байна гэж Брюссельд найдаж байх шиг байна. Харин үр дүн эсргээр эргэж болно гэж Ирина Фёдорова анхааруулж байна. Хэрвээ ЕХ-ны бүх улсуудын зүгээс хоригийг тавих юм бол Иран улс “Зургаатай” хэлэлцээр хийхгүй. Энэ бол маш чухал алхам юм. Иран улсын удирдлагыг эрс хариулт өгөхөд хүргэж мэднэ гэлээ.