Оросын Краснодарын хязгаар Берлинд «Ногоон долоо хоног» олон улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн анхны өдрүүдэд 85 сая еврогийн өртөг бүхий хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. ОХУ-ын нийт 15 субьект бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Манай орны үзэсгэлэн хамгийн томоохны нэг билээ. Оросын үзмэрүүдийн зургааны нэг нь Краснодарын хязгаарт ногдож байна. Тус хязгаар 54 тэрбум рублийн өртөг бүхий 180 гаруй хөрөнгө оруулалтын төслийг толилуулж байна. Олон төрлийн 13 тонн хүнсний бүтээгдэхүүнийг Кубаниас Берлиний үзэсгэлэнд авчиржээ.