Сири улс мухардмал байдалд орсон хэмээн үзвэл зохино гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн  Африкийн орнуудын хэрэг эрхлэсэн төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна. Тэрээр сэтгүүлчидтэй ярилцахдаа Арабын орнуудын холбоо Сирийн байдлыг зохицуулах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй. Дамаск ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахаар заасан мөн төлөвлөгөөг няцаав. Харин буудалцах замаар сөрөг хүчнээс ангижрана гэж Сирийн удирдлага үзэж, сөргөлдөөнийг иргэний дайн болгон хувиргах үйл явцыг хурдасгаж байна гэж дипломат ажилтан тэмдэглэлээ. Засгийн эрхийг тэргүүн дэд ерөнхий сайд Фару аш-Шараад шилжүүлж, үндэсний эв нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулахаар Арабын орнуудын холбооны төлөвлөгөөнд заажээ.