Оросын «Прогресс» ачаа тээврийн сансрын хөлгийг өнөө шөнө ОУСС-аас салгаад эрдэм шинжилгээний бичил хиймэл дагуулыг тойрог замд гаргах нэг ёсны талбар болгож хувиргана. Мөн сансрын хөлгийг салгахаас өмнө сансрын нисэгчид ОУСС-д  нөөцлөгдсэн хог, ашиглаж дууссан тоног төхөөрөмжийг түүнд ачив. Ачаа тээврийн сансрын хөлөг тойрог замын цогцолборын бүрэлдэхүүнд бараг 3 сар байжээ. Энэ хөлгөөр өнгөрсөн оны 11-р сард  2,6 тонн ачаа түүний дотор дэлхийн агаар мандалд  аянга судлах «Чибис-М» эрдэм шинжилгээний бичил хиймэл дагуул бүхий тусгай хөөргөх чингэлэгийг  ОУСС-д  хүргэв. Станцаас салгасан «Прогресс» 1-р сарын 25-нд хиймэл дагуулыг бараг 500 км өндөр ажлын тойрог замд гаргана. 2,5 тонн орчим янз бүрийн ачаа ОУСС-д хүргэх дараачийн «ПрогрессМ-14М» сансрын хөлгийг 1-р сарын 28-нд «Пирс» модульд залгана. Энэ хөлгийг 1-р сарын 26-нд хөөргөхээр төлөвлөжээ.