ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ биеэ даан дэвшүүлсэн Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцевийг гарын үсэг  нь батлагдсан хүмүүсийн тоо хангалтгүй байгаа  учир ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болгов. Харин «Яблоко» намаас нэр дэвшсэн Григорий Явлинскийн баримт бичгийг цаашид шалгана гэж ОХУ-ын Сонгуулийн төв комиссын нарийн бичгийн дарга Николай Конкин мэдээлэв. «Мезенцевийг хасах учир шалтгаан бий. Харин Явлинскийн ийм баримт бичгийн шалгалтыг үргэлжлүүлнэ» гэж тэрээр өнөөдөр мэдэгдлээ.