«Цаг үе улирах тусам гуниг гутрал арилдаг» гэж францын яруу найрагч Жан Лафонтен бүр ХУ11 зуунд бичжээ. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг юм. Энэ үгийг якутын Хатико нохойн байдал нотлон харуулав. Өнгөрсөн оны шувтаргаар тэр 50 хэм хүйтэнд үхсэн «найхзныхаа» дэргэд бараг хоёр долоо хоногийн турш байсан үйл явдал Зүүн Сибирийн  Якутск хотын оршин суугчдын сэтгэлийг догдлуулав. Тэгээд хотынхон энэ нохойг зүрхний шигдээсээс өвчний улмаас ажил дээрээ нас барсан эзнээ төмөр замын өртөөнд бүр 9 жилийн турш хүлээсэн японы нохойн нэрээр Хатико гэжээ.

  Якутын нохойн хязгааргүй үнэнч байдал орон нутгийн оршин суугчдын төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ачаар оросын ба гадаадын сая сая хүний сэтгэлийг хөделгөв. Орон нутгийн нисэх онгоцны буудлын зорчигчид үнэнч нохойг өнгөрсөн оны 12-р сарын эхээр бусдаас түрүүн анзаарчээ. Нохой хахир хүйтэн нөхцөлд нисэх онгоцны буудлаас холгүй үхсэн «найзынхаа» дэргэд өдөр шөнөгүй байсан юм. Золбин нохойг алдаг догхантер гэгчид энэ ангууч нохойг хордуулж хөнөөсөн юм.Урьд эдгээр хоёр нохой хамт байж гараашийг манаж байсан. Үхсэн нохойг газарт булснаас хойш ч Хатико эндээс  явсангүй.

Хатико нохойг хордуулж ална гэж золбин нохой хөнөөгчид шинэ жилийн өмнө сүрдүүлсний улмаас Якутскын амьтныг хамгаалах сангийн захирал Алла Комаренко түүнийг  гэрийнхээ хашаанд амьдруулж байна. Одоо 3 настай Хатико нохой «найз» нь үхснээс хойш зүгээр болж байна гэж экологич тэмдэглээд «Тэр огт өөр болсон.Урьд болгоомжилж айж үргэж байсан бол одоо тайван байна. Зөвхөн олон хүн ба гэрэл зургийн аппарат, камераас айж байна» гэв.

 «Хатико бол сайн нохой юм. Тэр миний 8 настай хүүтэй тоглож, гэрт байгаа 12 гөлөгтэй тайван тухтай байна» гэж Алла Комаренко мэдээллэээ.

Олон хүн Алла Комаренкод хандан нохойг авах хүсэлт тавьж байна. Гэвч тэр шийдвэр гаргах талаар яарахгүй. Хатико нохойг сайн хүнд өгөх хүсэлтэй байна.

Хатико эзэндээ төдийгүй хүүхдүүдийг оролцуулан гэр бүлийн бүх гишүүнд үнэнч найз нь болно гэдэгт Алла Комаренко итгэж  байна. Нохойд зохих эзэн олдохгүй бол тэр амьтныг хамгаалагчийн гэрт үлдэнэ.