Ираны нефтийн нийлүүлэлтэд хориг тавих асуудлыг ЕХ-ны 27 орны ГХЯ-дын тэргүүнүүд Брюссельд болсон хуралдаан дээр баталлаа гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Хоригийн шинэ багцын хүрээнд 7-р сарын 1-н гэхэд Тегеранаас нефть худалдан авч байгаа ЕХ-ны гишүүн улсууд Иранаас нефть импортлохоо бүрмөсөн зогсоох ёстой гэсэн асуудлыг оруулж байгаа гэж Брюсселийн дипломат эх сурвалжаас урьд нь мэдээлж байсан юм. Иранаас нефть болон нефтийн бүтээгдхүүн худалдан авч байгаа ЕХ-ны орнуудын импортод үе шаттай арга хэмжээ авна гэж шинэ хоригт заасан байна. Ираны нефтийн европын импортын 68% нь Грек, Итал, Испани улсуудад ноогдож байгаа юм.