Орос улсаас Ми-17 арван хоёр нисдэг тэрэгнийг энэ оны эхний хагас жил дуустал Афганистанд нийлүүлнэ.Тэгснээрээ ОХУ АНУ-ын БХЯ-аас захиалсан цэрэг-ачаа тээврийн Ми-17В-5 нисдэг тэрэгийг 7-р сар гэхэд нийлүүлж дуусна. Энэ нь бараг 370 сая долларын өртөг бүхий захиалга билээ. Эдгээр нисдэг тэрэгийг Лалын БН Афганистан улсын Үндэсний аюулгүй байдлын хүчнийг бэхжүүлэхээр нийлүүлж байна.

Милийн нэрэмжит Москвагийн нисдэг тэрэгний үйлдвэрийн хийдэг нисдэг тэрэг оросын нисдэг техникийн аж үйлдвэрийн нэрийн хуудас болсон гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Тэдгээрийг Энэтхэг, Хятад, Вьетнам, Иран улсуудыг оролцуулан дэлхийн 50 гаруй улсад хэрэглэж байна. Ялангуяа Ми-8,Ми-17  ангилалын нисдэг тэрэгнууд өргөн дэлгэрсэн байна.

«Взлёт» сэтгүүлийн газрын эрхлэгч Андрей Фомин хэлэхдээ: «АНУ-аас оросын үйлдвэрлэлийн  олон нисдэг тэрэг Афганистанд нийлүүлэхээр захиалсан нь урьд үзэгдээгүй тохиолдол боллоо. Сонголт хийх өргөн боломж байсан нь мэдээжийн хэрэг. Гэвч өртөг, найдвартай шинж чанар, олон зорилтыг биелүүлэх чадвары нь харгалзан оросын нисдэг тэрэгнийг сонгон авчээ. Эдүгээ Ми-8,Ми-17 ангилалын нисдэг тэрэгнүүд оросын техникийн дотор  тэргүүний байр эзлэж байна. Эдгээр оросын нисдэг тэрэг дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна. Энгийн ба цэргийн чиглэлийн зарим нисдэгийг тэрэг нисэх онгоцны компаниуд төдийгүй дэлхийн хэд хэдэн улсын зэвсэгт хүчин захиалж байна» гэлээ.

 Миль ангилалын нисдэг тэрэгнүүдийг шинэчлэх ажил үргэлжилж байна. Одоо зохион бүтээгчид Ми-171А2  суурин загварт тулгуурлаж байна гэж Андрей Фомин хэлээд «Миний бодоход энэ жил буюу ирэх онд техникийн цоо шинэ хэд хэдэн шийдвэр шингэсэн нэлээд шинэчлэгдсэн Ми-17А2 нисдэг тэрэг нисч эхлэнэ. Тулгуур систем, хүчний төхөөрөмж, бүхээгийн систем, тоног төхөөрөмжийг шинэчлэх юм. Тэгэхдээ шинэчлэсэн загварын нисдэг тэрэгний үнэ их хэмжээгээр нэмэгдэхгүй. Үүний хамт нисдэг тэрэгний тодорхойлолт, ашиглах боломж нэлээд сайжирч өргөжих юм. Энэ нь зах зээлд олон жил өрсөлдөх боломж олгоно» гэв.

Андрей Фомины хэлснээр бол шинэ Ми нисдэг тэрэгнийг боловсронгуй болгосны ачаар 1200 км алсад нислэг хийх чадвартай болно. Хэр хэмжээ, жин нь өөрчлөгдэхгүй. Шинэ төрлийн бэх бат материалыг шинэ загварт хэрэглэнэ. Тасалгааных нь ашигтай зай өргөжиж, ачааны тасалгааг зорчигдод зориулан хувиргана. Тэгвэл үүнд 20 гаруй хүн багтана. Хянан шалгах ажиллагааг автоматчлах явдал болон орчин цагийн навигаци, холбооны хэрэгсэл багийн гишүүдийг хоёр нисэгч хүртэл цөөрүүлэх боломж олгоно. Цельсийн шаталбараар 50 хэм хүйтнээс 50 хэм халуунд тэсвэртэй учир цаг уурын янз бүрийн бүст ажиллана. Нисдэг тэрэг ашиглах хугацааг 30 жил хүртэл сунгажээ.