“Miss Asia Moscow” олон улсын уралдааны интернет санал хураалтад Москвагийн Хэл шинжлэлийн их сургуулийн оюутан нүүрийн баясгалантай, зорилго эрмэлзэлтэй Цогтномин түрүүлж байна. Тэрээр гуравхан цагын дотор 10 мянган санал авч уралдааныг тэргүүлсэн байна. Өнөө өглөөний байдлаар Цогтномин бүх саналаа өгөгсөдийн 38%-ийг эзлээд байна. Энд монголын хакерууд нөлөөлсөн байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Монгол улсын ХМХ-үүдэд Азийн мисс Москва уралдааны тухай мэдээлэлийг нийтэлсэн бөгөөд үүнээс болоод дэмжигчдийн тоо эрс нэмэгдсэн байж магадгүй гэсэн таамаглал ч байна.