Австрын Инсбрук хотод 1-р сарын 13-22-ны хооронд болсон Залуучуудын өвлийн Олимпийн анхны наадмыг хаалаа. “Залуучуудын өвлийн олимпийн анхны тоглолтын үеэр хүлээж байснаас их зүйлийг хийж ирээдүйн тоглолтын баттай суурийг тавьж өглөө. Зохион байгуулагчид болон олон тооны сайн дурынханд талархалаа илэрхийлж байна гэж” ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге хэлсэн байна. ОУ-ын шигшээ баг албан бус багын дүнгээр 5-р байр эзэлсэн байна. Нэгдүгээр байрыг Герман улсын баг эзэлсэн байна.  Залуучуудын өвлийн олимпийн  2–р наадам норвегийн Лиллехаммер хотод 2016 онд болно гэж РИА Новости агентлаг уламжилсан байна.