Хятад улс хаврын баяр шинэ жилээ тэмдэглэж байна. Хятадууд 1-р сарын 28-нд хүртэл баяраа тэмдэглэх юм байна. Тус улс даяараа хэдэн мянган баярын салют буудсан урьд шөнө өнгөрсөн жилийн хамгийн дуулиантай шөнө боллоо. Бээжинд шөнө дунд өдөр мэт гэрэлтэй байлаа. Гудамж талбайнуудыг өнгө өнгийн дэнлүүгээр чимэглэсэн байна. Энэ өдрүүдэд хятадууд төрөл төрөгсөдтэйгөө уулзалдахыг хичээдэг юм. Хятадын хуанлиар луу жил гарлаа. Луу бол тэнгэр эрхэсийн билиг тэмдэг тэгэхлээр шинэ жил хятадын жил болно гэж одон орон судлаачид үзэж байна. Луу амжилт бүтээлийг авчирдаг гэж хятадад үздэг юм. Тэрээр хүч чадал, мэргэн ухааныг билигддэг юм. Луу бол хятадын ард түмний билиг тэмдэг гэж хятадууд тооцдог байна.