ОУ-ын үндэсний хөгжлийг хариуцсан холбооны тусгай байгууллага байгуулахыг ерөнхий сайд В. Путин санал болголоо. “Независимая газета” сонинд нийтлүүлсэн “Орос орны үндэсний асуудал” өөрийн өгүүлэлдээ тэрээр ийм үзэл санааг дэвшүүлсэн байна. Оросын ард түмэн бол төр улсыг бүрдүүлэгч гэдгийг онцлоод оросуудын агуу их аян бол соёлт төр улсыг бэхжүүлэх, нэгтгэхэд чиглэгдэж байсан гэж тэмдэглэжээ. Орос үндэстний нэг угсаатны улс байгуулах үзэл санаа нь ОУ-ын түүхтэй харшлаж байна гэж ерөнхий сайд хэлсэн байна. ОУ-д бүс нутгийн нам байгуулах тэр тусмаа үндэсний БН улсуудад  байгуулж  болохгүй гэж Путин үзэж байна. ОУ дахь цагаачлалын асуудлын талаар тэр ярихдаа цагаачдын дунд үндэсний хаалттай шаантаг нутаг бий болгож болохгүй гэж хэллээ. Тэднийг дасан зохицуулахын тулд  2013 оноос орос хэл, уран зохиол, түүхийн шалгалт заавал авч байхыг ерөнхий сайд санал болголоо. ОУ-ын цагаачлалын хууль дүрмийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлэгдэг болох ёстой гэж тэр мэдэгдлээ. Тэс өөр уламжлал, соёл иргэншилтэй хүмүүс бүс нутагт ирж байгаад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж Путин үзэж байна. Ер бусын, түрэмгий, хүндэтгэлтэй бус хандах явдалд төр засгийн зүгээс хуулийн дагуу чанга хатуу хариулт өгөх ёстой гэж ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн байна.