Сирийн үймээн дэгдээгчид Дамаскын ойролцоох Дума хотыг эзлэж авсан боловч ухарч анхны байрлалдаа очсон байна. Мэдээлэлийн агентлагуудын мэдээлж байгаагаар тэнд шөнийн турш дэлбэрэлт болж буудалцаан сонсогдож байсан байна. Харин Сири улсын нийслэлд байдал тайван байжээ. Энэ улсад засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 10 сар гаруй үргэлжилж байна. Хоёр талаас хүмүүс амь үрэгдсэн тухай мэдээ өдөр бүр ирсээр байна. Энэ хямралаас болж 5000 гаруй хүн амь үрэгдсэн гэж НҮБ мэдээлж байна. Дайнчидтай мөргөлдсний улмаас хүчний байгууллагын 2000 гаруй ажилтан амь насаа алдсан гэж сирийн төр засаг мэдээлж байгаа юм. Сирийн армиас оргосон эдгээдүүдээс бүрдсэн бүлэглэл хүчний байгууллагынхантай байлдаж байна.