«Оросын дуу хоолой» радио Орос ба Гүржийн ардын жүжигчин Тамара Гвердцителийн 50 насны ойд зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Дуучин эмэгтэй Москвад олон жил сууж амьдарч байна. Тамара Гвердцителийн янз бүрийн хэлээр дуулдаг дуунууд дэлхий даяар бүр 25 жилийн турш цуурайтаж байна. Түүнийг «дэлхийн онцлох хүн» гэдэг. «Хил хязгаар гэхгүй хөгжим бол зөвлөлтээс хойшхи орон зайд үлдсэн хамгийн үнэ цэнэт сайхан зүйл» гэж Тамара үзэж байна.Тамара Гвердцители «Хөгжимд талархалаа илэрхийлье» гэдэг дууг  дуулж байна.

Тамара Гвердцители 1962 оны 1-р сарын 18-нд Гуржийн нийслэл Тбилисид төржээ. Олонд түгсэн «Мзиури» хүүхдийн чуулгын бүрэлдэхүүнд 9 настайдаа эстрадын мэргэжлийн ажлаа эхлэсэн байна. Тамара чуулгатайгаа хамт ЗХУ даяар аялан тогложээ. Хожим хөгжмийн тусгай дунд сургуулийн төгөлдөр хуурын анги төгсөөд Бетховен, Моцарт нарын хөгжмийг их л урамтай хөгжимдэж, нэрд гарсан төгөлдөр хуурч болохыг мөрөөджээ. Тамара 17 настайдаа Тбилиссийн хөгжмийн дээд сургуульд элсээд 19 настайдаа «Улаан лиш цэцэг» олон улсын дууны тэмцээний шагнал хүртсэн байна. Тэгээд эстрадын дуу дуулахаар шийджээ. Иймээс хөгжмийн дээд сургуулийн  эвлүүлэг, төгөлдөр хуурын ангиас гадна дууны тусгай коллеж төгссөн юм.

Тамара Гвердцители төрөлхи Гүрждээ зориулсан эвлүүлгээ хөгжимдэж байна.Дуу хоолой нь ер бусын сайхан өнгө аяс, дуу дуулах дээд зэргийн чадвар, танхимд цугларагсадтай харилцах эелдэг арга барил, жүжигчний сэтгэл татам авьяас билиг, сайхан дүр төрх нь Тамара Гвердцителийн сонсогчдыг бишрүүлж байна. Мэргэжилтнүүд ч эдгээр онцлогий нь чухалчлан үзэж байна. Жишээ нь 1991 онд дуучин францын нэрд гарсан хөгжмийн зохиолч Мишель Легрантэй хэлэлцээр байгуулжээ. Тэр үед анхны концертээ Парисын «Олимпид» тоглосон юм. Легран Парисын «Олимп»-ийн танхимд цугларсан 3 мянган үзэгчдэд Гвердцителийг танилцуулахдаа «Парис! Энэ хүний нэрийг тогтоож ав» гэжээ. Концерт нь маш амжилттай болсон. Хожим тэр их хөгжимчин Легрантэй хамт Нью Йоркийн концертын танхимуудад тоглов. 1995 оны сүүлээр дуучин Орос ба ТУХН-ийн бусад орны концертын тайзнаа буцсан юм.

Тамара ямар ч эвлүүлэг хөгжимдэхдээ тайзнаа бүхэл бүтэн үйл явдлыг зүрх сэтгэлийнхээ хүч нөлөөгээр дүрслэн харуулдаг. Одоо Тамара Гвердцители Чио-Чио-Сан эвлүүлгээ хөгжимдэнэ. Тамара Гвердцители эстрадын концерт тоглохоос гадна  дуурийн театрт Кармены үглэл дууг дуулж, кинонд тоглож, хөгжимт жүжигт оролцон дуулжээ. 2010 онд  дуучин өөрий нь хувьд шинэ төрөл ганцхан дүртэй жүжигт тоглов. Тамара Гвердцителийн бүтээлч амьдрал тансаг танхим, үзэгч сонсогч олны хайр талархал зэрэг сайн сайхан юм төгөлдөр байна. Гэвч тэр өөр нэг юм бас хүсмээр байна. Ямар нэг хөгжмийн зохиолч өөрт нь зариулж хөгжимт жүжиг (мюзикл) зохиогоосой гэж хүсэж байна. Үнэхээр бүтээлч  дуучны хүсэл эрмэлзэл нь бүтнэ гэж бид найдаж байна. Тамара Гвердцители өөрий нь нэрийн хуудас болсон «Виват, король!» дуугаараа өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөж байна