Москвагийн амьтны хүрээлэнд 11-р сард төрсөн цагаан баавгайн бамбаруушуудыг 3-р сард үзүүлэх болно. Ээж нь зөвшөөрсөн тохиолдолд л бамбаруушууд ичээнээсээ гарах ба энэ нь 3-р сараас наашгүй гэж Москвагийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн алба “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр хоёр эм цагаан баавгай 4 бамбрууш төрүүлсэн юм. Нэг нь нэг бамбарууш  нөгөө нь 3 бамбарууш төрүүлжээ. Ичээнд нь байрлуулсан видео камерын тусламжтайгаар амьтан судлаачид эх баавгай болон бамбаруушуудын эрүүл мэндэд хяналт тавьж байна гэж Москвагийн амьтны хүрээлэнгийнхэн мэдэгдсэн байна. Эм баавгайнууд тус тусдаа байртай ба байр болгонд нь харанхуй өрөө буюу ичээ байдаг юм. Хэвлэлийн албаны ажилтны мэдээлснээр бамбаруушнууд нүдээ нээсэн байна.