Екатеринбургийг үндэслэн байгуулагчийн 8 миллиметрийн хэмжээтэй хөргийг сибирийн бяцхан зүйлийн урлаач Анатолий Коненко   бүтээсэн байна. Тус хотын төв талбайд байрлуулсан Василий Татищев, Вильгельм де Генин нарын хөшөөний дүрсийг арслан зааны соёогоор хийсэн маш нимгэн хавтан дээр зурж хушны самарын ясанд байрлуулсан байна. Энэ хавтан 8х5,5 миллиметрийн хэмжээтэй юм. Энэ бяцхан хөргийг 1723 онд байгуулсан Екатеринбург хотын түүхийн музейд бэлэглэсэн байна.