Орос улсаас БНХАУ руу арслан зааны соёог хууль бусаар гаргах гэж байсныг Забайкалын хилчид урьд шөнө таслан зогсоолоо. Эртний амьтан ургамалын судлалын ховор нандин зүйлийг хушны самар ачсан машинд нуусан байжээ. Мөн тайгын амттаны дор 400 кг жинтэй дөрвөн хаш чулууг нуусан байлаа гэж ОУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Забайкалын хязгаарын хилийн удирдах газрын хэвлэлийн албанаас ИТАР-ТАСС агентлагт мэдээлсэн байна. Эдгээр эд зүйлсийг үнэлүүлэхээр гаалийн байгууллагад шилжүүлжээ. Өнгөрсөн жил БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байсан 26 тонн хашийг Забайкалд хурааж авсан байна. Хаш чулууг хятадын зоос, гоёлын үйлдвэрүүдэд зардаг юм. Хятадад чанараасаа шалтгаалаад нэг килограмм хаш чулуу 60-1000 доллар хүрдэг байна.