Орос улсын Номхон далайн флотын 7 дахь бүлэг хөлөг онгоц далайн дээрэмчид байнга довтолдог Аравын тэнгисээр анхны худалдааны хөлөг онгоцуудын цувааг дагаж явлаа. Энэ цуваанд Мальт, Турк улсуудын худалдааны хөлөг онгоцууд багтсан байна. “Адмирал Трибуц” завь эсэргүүцэгч хөлөг онгоцны хамгаалалт дор эдгээр хөлөг онгоцууд Адены буланг амжиллтай өнгөрч Европ, Ойрхи дорнодын очих ёстой боомтууддаа бие даан очсон байна. Манай номхон далайн далайчид буцах замдаа дагалдаж явах олон улсын худалдааны хөлөг онгоцуудынхаа цувааг бүрдүүлж байна. Олон улсын хүчинд багтсан оросын бүлэг хөлөг онгоц энэ тайван бус усанд өнгөрсөн оны 12-р сард хүрэлцэн ирсэн юм. Оросын далайчдын талаас илүү нь Адены буланд жижүүр хийх туршлагатай бөгөөд тэд урьд нь хөлөг онгоцуудыг далайн дээрэмчдээс чөлөөлж байсан юм.