2011 оны 3-р сарын 11-нд болсон аюулт газар хөдлөлт, цунамигийн дараах хэд хэдэн сард “Фукусима-1” АЦС-д байдал муудсан тохиолдолд Японы засгийн газраас авах ёстой байсан удирдамжийн нарийн ширийн зүйл тодорхой боллоо. Тэр үед засгийн газрын үйл ажиллагааны удирдамжийг боловсруулсан байсан гэж орон нутгийн ХМХ-үүд бичсэн байна. Хэрвээ агаарт хүчтэй цацраг идэвхт бодис цацагдсан тохиолдолд станцийн эргэн тойрны 170 километрийн бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх байжээ. 250 километрийн бүсэд амьдарч байсан хүмүүсийг тэр дундаа Токио хотын оршин суугчдыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэр орноос нь нүүлгэх байсан байна. Хэрвээ энэ удирдамжийг тэр үед мэдээлсэн бол хүн амыг мэгдээн сандаргах байсан гэж засгийн газар үзжээ. Ийм учраас л “Фукусима-1” АЦС-ийн байдлыг бүрэн хяналтад авсны дараа энэ тухай тодорхой болсон байна.