Иран улсаас алт, үнэт чулуу оруулахыг болон худалдан авахыг хориглох тухай төслийг ЕХ бэлтгэж байна. Брюссельд 1-р сарын 23-нд болох ЕХ-ны орнуудын ГХЯ-дын тэргүүнүүдийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд энэ асуудлыг оруулсан байна гэж Би-Би-Си радио станц мэдээлжээ. ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар хориг тавих асуудлыг санал нэгтэй батлах бололтой. Энэ хориг нь Тегеранд үзүүлэх санхүүгийн дарамтын нэг хэсэг нь юм. ЕХ-ны улсуудын нутаг дэвсгэр дээр ираны ТБ-ны активуудыг хэсэгчлэн битүүмжлэх тухай урьд нь зөвшөлцсөн билээ. Ираны нефтийн импортод хориг тавих тухай асуудлыг идэвхитэй хэлэлцэж байна. Энэ төслийг санаачлагчид нь Франц, Их Британи улсууд ба түүнийг ЕХ-ны хэд хэдэн улс түүний дотор Грек улс эсэргүүцэж байгаа юм.