0Сири улсын талаарх тусгай комисст багтсан Арабын орнуудын Лигийн гишүүн орнуудын ГХЯ-дын сайд нар өнөөдөр Каирт арабын ажиглагчдын бүлгийн ээлжит илтгэлийг хэлэлцэх болно. Энэ тухай РИА Новости агентлаг уламжиллаа. Энэ бүлгийн удирдагч суданы генерал Мухаммед ад-Даби илтгэлийг танилцуулна. Сири улсын талаарх тусгай комисс илтгэлийг авч хэлэлцсний дараа өнөө орой хуралдах АОЛ-ийн сайд нарын өргөтгөсөн хуралдаанаар бас хэлэлцэх юм байна. Сири улсад үйл ажиллагаа бодит байдалд нээлттэй, амжилттай явагдаж байна гэж ад-Даби ярьжээ. Тус бүлгийн тэргүүн Сири улсад ажиллаж байгаа арабын ажиглагчдын бүлгийн ажиллах хугацааг сунгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Бурхан Гальюн ажиглагчдын илтгэлийг маш нарийн судлана гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ илтгэл бодит бус, Сири улсад болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр тусгаагүй байвал сөрөг хүчин түүнийг няцаана. Урьд нь тус зөвлөл Сири улсын хямралын асуудлыг НҮБ-ын АЗ-д шилжүүлэхийг АОЛ-ээс албан ёсоор шаардаж байсан юм. Харин сири дэх ажиглагчдын бүлгийн хугацааг АОЛ наад зах нь дахиад нэг сараар сунгах саналтай байгаа нь сайд нарын өргөтгөсөн хуралдааны өмнө тодорхой болсон байна. Лигийн ажиглагчдыг тус улсад оруулах тухай сири, арабын протоколд гарын үсэг зурсны дараа өнгөрсөн оны 12-р сарын 26-нд АОЛ ажиглагчдаа Сири улсад оруулсан билээ. Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан Сири улсад бараг 10 сар үргэлжилж байна. НҮБ-ын мэдээгээр 5000 гаруй хүн амь насаа алдаад байна.