“Оросын дуу хоолой” радиокомпани оросын   эртний хотууд, олон улсын аялал жуулчлалын төвүүдээр хийх аялалаа үргэлжүүлж байна. Өнөөдөр бид та бүхнийг эртний рязаний газрын –Гусь-Железный хотхонд урьж байна.  Энэ нутгийн тухай үлгэр домогт их гардаг юм.

Гусь-Железный  хот  нь Гусь голын огцом эрэг дээр байрладаг юм. Нутгийн хөрс төмөрлөгийн хүдрээр   баян юм. Тиймээс 18 –р зуунд энд ширэм цутгах үйлдвэрлэл хөгжсөн юм. 1758 онд хожим нь 1000 хүртэл тооны албатантай, язгууртан цол авсан Андрей Баташев гэгч “оргүй хоосноос”  үйлдвэр  байгуулж   тульийн эзэн болжээ.  Гусь-Железныйд Андрей болон түүний дүү Иваны байгуулсан үйлдвэрүүдийн дөнгөж нэг нь  байдаг байжээ. “Батышевын гүрэн” нийтдээ 15 том төмөрийн заводтой байв. Баташев заводын дэргэд маш том, хүний ой санаанд багтамгүй ордон барьжээ. Баташевын цаг үеийн дурсгалууд Гусь-Железныйд зөндөө бий. Эдгээр нь  бол эзний том байшин,  маш том цагаан чулуугаар барьсан усны далан, Троицкийн дугана зэрэг  юм.  18 р зууны сүүл үеийн суурин газрын байшин нь маш урт авдар санагдуулах бөгөөд даруухан хаалгатай . Энэ нь баташевын ажил хэрэгч шинжийг гэрчилнэ. Байшингийн барилдга нь их урт тиймээс бүр байрны тухай элдэв яриа хүртэл тарсан байдаг. Байрны нэг өнцөг нь  Рязаний мужид, нөгөө өнцөг нь Владимир муж хүрдэг   гэж ярьдаг байжээ. Гол байшин  цэцэрлэгт хүрээлэнгийн дунд байдаг бөгөөд “аймшигийн цэцэрлэг” гэж нэрлэдэг байжээ гэж рязаний түүх-уран барилгын музейн ажилтан Ири на Кусова ийн ярьж байна: «Баташевын цэцэрлэгээс  далд модны өргөн чөлөө хадгалагдан бөгөөд энэ цэцэрлэгт хүргэдэг юм. Тэр үед ийм нэртэй байж л дээ. Яагаад гэвэл тэр өөрийн ажилчдыг  цэцэрлэгт авчирж тарчлаадаг байж» гэж хэлсэн.

Тэнд тамын шон байсан, ажил хийх дургүй юм уу, гэмтэнүүдийг шонд уяж байгаад үхтэл нь зоддог байжээ.  Харин цэцэрлэгийн захад хоёрдавхар цамхагтай байшин байсан.  Тэнд тогос, өрөвтас болон бусад олон төрлийн зэрлэг шувууд байсан аж.  Дээд давхарт цэнгээнд зориулсан тусгай хэд хэдэн өрөөнүүд байжээ. Суурингийн байшинг  бүдүүн тоосгоор, долоон метрийн өндөртэй барьжээ.  Том хаалга нь байнга хаалттай байв. Байшингийн дор олон тооны гакар доорхи подвал, газар доогуур явах замууд, тэрч бүү хэл шорон хүртэл байжээ.  Баташев нь  шашны масоны бүлгийн гишүүн байсан бөгөөд түүн дээр хүн их ирдэг байжээ.  Түүнчлэн,  түүнийг бас зоосон  мөнгө газар дор хийдэг  байсан тухай  ярьдаг байжээ.  Түүн рүү  дайрахаар бэлтгэж байгаа тухай     тэр мэдээд “зоосны ордынхоо” хаалгыг шороогоор таглаж, тэнд ажиллаж байсан хэдэн зуун ажилчдыг амьдаар нь булсан гэж ярьдаг  байна.

Баташев Троицкийн дуганыг байргуулсан гэх домог байдаг юм. Цагаан чулуугаар бүтсэн маш том дуганд бараг мянга таван зуу орчим хүн багтадаг. Зарим судлаачид дуганыг нэрт уран барилгач Баженовын төслөөр барьж байгуулсан гэж үздэг.Харин Ирина Кусова түүнийг үгүйсгэв: «Баженовт ямарч хамааралгүй, хамаатай ч байхын аргагуй юм. Яагаад гэвэл энэхүү дуган нь  түүнээс хамаагүй хожим баригдсан юм.  Сүмийг 50 орчим жил барьсан  бөгөөд түүний барилгын ажлыг  19-р зууны дунд үед дуусгасан. Энэ бол сүр жавхлантай хосгүй барилга. Түүний байр бол зүгээр нэг мужид байх  биш, харин аль нэг нийслэлд байвууштай.  Түүний архитектурын төлөвлөлт огт өвөрмөц» гэж хэлсэн.

Рязанийн тал нутгийн  Гусь-Железный муж одоохондоо аялагчдынхаа тоогоор онгирох болоогүй байна. Түүний тухай мэдэх хүн бага байна, гэхдээ энд ирэхэд үнэндээ харамсахгуй дээ!