Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  бизнесмен тэрбумтан Михаил Прохоров   сонгуульд ялсан тохиолдолд өөрийн бүх активуудаа заран, ихэнхи хэсгийг  хандивт зарцуулах аж. “Эх орон минь надад юунаас үнэтэй”   гэж тэр “Дождь” телевизийн сувагт баасан гаригийн үдэш өгсөн ярилцлагадаа хэлжээ.  Нөгөөтэйгүүр, америкийн сагсны” Нью Жерси Нетс”  клубын хяналтын багцыг  бизнесмен зарах бодолгүй байгаа аж. Миний  өмнөөс удирдах хараат бус хүнд би түүнийгээ өгч “  харанхуй трастанд”илгээж байна, би түүнд хүрэх ч үгүй”  гэж Прохоров мэдэгдэжээ.  Прохоровын бэл бэнчин өнгөрсөн оны байдлаар 18 тэрбум доллар байсан юм. Оросын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 4 нд явагдана.