Камбожид засгийн эрх барьж байхдаа хэдэн сая хүнийг аллага явуулсан   “Улаан кхмерүүдийн”  гэмт хэргийг шүүх  НҮБ- ын байгуулсан Олон улсын  шүүхийн ажиллагаа хаагдахад хүрээд байна.  Өнгөрсөн баасан гаригт камбожийн засгийн газар НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд швейцарийн шүүгч Лорен Каспер-Ансерметыг “угсаатны шалтгаанаар” хэргийг мөрдөх шүүгчээр ажлуулахаас  татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэжээ. Тэр Пномпеньд 12 р сард ирсэн, гэтэл мөрдөх ажлын хоёрдахь шүүгч камбожийн иргэн  Ю Бунленг түүнтэй ажиллахаас  татгалзжээ. Өмнө нь хэвлэлд олон улсын шүүх  Камбожийн шүүх засаглалд орооцолдож байна гэснийг НҮБ няцааж байсан юм. Одоогоор олон улсын шүүх нэг ажиллагааг дуусгаад байна.  Өнгөрсөн оны зун гяндангийн дарга асан  “махчин” хочтой Кайнг Гуек Иавд 35 жилийн хорих юм оноосон юм.