Азийн нилээд хэдэн орнууд АНУ ираны нефтийн таглааг хаалгахгуй гэж байна. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг, Түрк улс Вашингтоны лобби дор хийгдэж байгаа  ЕХ-ны ираны нефтийн эсрэг авах хориг  арга хэмжээг дэмжихээс татгалзсан юм. Түүнчлэн, 1-р сарын 23-ны өмнө  Брюсселийн  Ираны нефть нийлүүлэлтийг хорьсон  тухай шийдвэрийн өмнө өрнөдийн нилээд хэдэн орнууд Ираны хоригт өртөхгүйн тулд ираны түншүүдтэйгээ гэрээгээ сунгаж байна. Хятадын дараа АНУ-ад Нью-Дели болон Анкара  шууд эсэргүүцэл илэрхийлсэн юм.    Тэд Ирантай холбоотой  НҮБ ын н тогтоолыг мөрдөж байгааг батлаж байгаа ч,  тусдаа орнуудын  авсан нефтийн хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэсэн юм. Энэтхэгийн нефтийн импортонд ираны нефть 10 хүрэхгүй хувийг эзэлдэг.  Түрк ирантай хийсэн нефть импортын  гэрээгээр өөрийн орны 30 % хэрэгцээг хангадаг байна.  Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Тимоти Гайтнер Токиод урьд нь Хятадад хийж чадаагүй зүйлээ бүтээжээ. Тэнд Япон улс Иранаас нийлүүлэх нефтэн бүтээгдэхүүнийг  төлөвлөсний  дагуу түргэвчлэн, хорогдуулж авна  гэж амлажээ.  ЕХ болон  Хятадын  дараа Япон нь  ираны нүүрстөрөгчийг импортлодог  юм. Иранаас Энэтхэгийн адил хэмжээний нефтийг импортлодог Өмнөдсолонгос  ираны эсрэг хоригийг дэмжих АНУ ын уйгагүй  шаардлагад одоогоор хариугаа өгөөгүй байна. Ингэхдээ  Сеүл “алтан дундажийг олно” гэж  мэдэгдэсэн аж.  Оросын ШУА ийн Олон улсын эдийн засгийн харилцааны дээд сургуулийн  дорнодахины судлаач Александр Слуцкийн үзэж байгаагаар Вашингтон Өмнөдсолонгосыг, Японы замыг сонгохыг ятгаж чадах болов уу гэж үзэж байгаа аж: «Хоёр тал хоеулаа АНУ- ын холбоотнууд. Тэд уламжлал ёсоор азийн орнуудын сонирхолын хувьд нилээд эмзэг бодлого явуулдаг.  Япон, Өмнөдсолонгос  нь эдгээр тогтоолуудыг дэмжисэн ч, дээрх орнуудад АНУ ын “бага дүүгийн” үүрэгтээ аажимдаа гүн дургүйцэл төрсөөр байгаа юм. Хятад, Энэтхэг нь ираны нефтийг худалдаж авахаа үргэлжлүүлэх нь ойлгомжтой юм.  Тэгэхлээр  ираны эсрэг хүчтэй арга хэмжээ дахин гарахгуй биз. Ийм маягийн ажиллагаа нь хүчний гэрч бус, АНУ ын азийн бүс нутгийн сул тал гэлтэй юм» гэж хэлсэн. ЕХ ны орнуудын тэргүүн нар даваа гаригт  америкийн саналаар ираны нефтийг худалдахыг хориглосон эцсийн шийдвэр гаргана . Энэхүү шийдвэрийг гаргахад хүнд, магадгүй  санал нэгдэхгүй ч байж мэдэх юм.  Өмнө нь Баруун  Европын нилээд хэдэн орнуудын  ираны түүхий эдийг импортлох гэрээг эхний хориг араг хэмжээнд орохгуйн  тулд яаралтай сунгаж байсан юм. Ер нь бол, ЕХ  ираны эсрэг хориг арга хэмжээг зөвшөөрч магадгүй юм, гэхдээ   шийдвэрийг биелүүлэх хугацааг заана, яагаад гэвэл ираны нефтийг түүний эрчим хүчний балансаас арилгах боломжгүй юм.

0Ямарч тохиолдолд тэр хэрвээ АНУ ираны нефтийн гоожуурын таглааг хаах боломж гарлаа гэхэд яавч бүр хаах юм уу, шууд хааж чадахгуй.  Энэ хугацаанд Иран Хятад юм уу, аль эсвэл Энэтхэгт  түүхий эдээ үнэ хүргэж зарсан байхыг үгүйсгэхийн аргагуй юм. Хятад, Энэтхэгийн эдийн засаг  дэлхийн эдийн засгийн зүтгүүр хэвээр байсаар байна. Тухайлбал, Түрк нефтийн бүтээгдэхүүнээ цаашид нөгөө л европчуудад зарахын  тулд   нэмэгдүүлж болох юм