Олон улсын цөмийн эрчим хүчний  агентлаг / МАГАТЭ/  Ираны цөмийн физикч Мустафа Ахмади Рошаны  үхэл  ираны цөмийн объектуудын тухай мэдээлэл нийтэд тарсантай холбоотой гэсэн мэдээллийг няцаав.  Энэ тухай Рейтер агентлаг МАГАТЭ гийн_ албан ёсны төөлөлөгч Жилл Тюдорын мэдээлснийг иш татан уламжлав.  Натанзе цөмийн абъектэд ажиллаж байсан, 32 настай Рошан нь Тегеранд минжүүлсэн машин дэлбэрсний улмаас амь үргэдсэн гэжээ. Үүний дараа  НҮБ ын Ираны төлөөлөгч Эшаг аль-Хабиб нь мэдэгдэхдээ, МАГАТЭгийн ажилтанууд ираны эрдэмтэнтэй уулзасны дараа террористууд түүний ярианы бичлэгээр мөрдөсөн байж болох юм гэж мэдэгдэж байсан юм.   “Агентлаг энэ хүний  нэрийг нийтэд уламжлаагүй бөгөөд түүнийг бид мэдэхгүй” гэж Тюдор мэдэгдэв. Өмнө нь Тегеран АНУ ын болон Израилийн тусгай албаныхныг цөмийн эрдэмтний үхэлд  буруутгаж  байсан юм.