Дэлхийн тэргүүлэх хүчнүүд Тегераныг цөмийн зэвсэг байгуулах оролдлого хийж буйтай холбогдуулан  Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ сэргээхэд бэлэн  гэдгээ ойлгуулав. Түүнчлэн, тэд Ираны талаас яриа хэлэлцээ хийх чин  эрмэлзэл хүлээж байна. Ирантай яриа хэлэлцээ хийх “Зургаагийн”  болон Ираны хооронд  зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа Европын дипломатын тэргүүн Кэтрин Эштон  өмнө нь хэлэхдээ, Өрнөдийн орнууд Ираны эсрэг авах хориг арга хэмжээг нэмэгдүүлээд байгаа  болон Ираны цөмийн объектуудад цэргийн цохилт өгөх заналхийлэлийн зэрэгцээ дэлхийн хамтын нийгэмлэгүүдийн  хэлэцээрийн зам нээлттэй байна гэв.  “Дээд төлөөлөгч Эштон  яриа хэлэлцээрийн Е3+3 төлөөлөгчдийн нэрийн өмнөөс 1-р сарын 21-нд   манай яриа хэлэлцээрийн ажиллагааны үндэс  өөрчлөшгүй бэлэн  байгааг нэг бүрчлэн харуулсан захидлыг илгээсэн. Бид ираны талын хариу мэдэгдэлийг хүлээж байна “гэж Брюсселийн мэдэгдэлд дурьджээ. Хэдэн долдоо хоног үргэлжилсэн  Өрнөдийнхөн болон  Ираны хоорондын хурцадмал байдал нь АНУ  болон ЕХ ираны нефтийн импортод хориг тавих төлөв бий болсны дараа болон Тегеран Ормузын хоолойг хаахаар  заналхийлэсний дараа дипломат аргаар асуудлыг зохицуулахаар болсон юм. Энэ хоолойгоор дэлхийн нефтийн тавны нэг дамжидаг юм. Ираны ойрхи-дорнодын  түгшүүр авсан хөршүүд мөргөлдөөнөөс зайлсхийхийг уриалж байв. Тэр үед  Иран Израилийг ираны цөмийн эрдэмтэнг хөнөөсний төлөө шийтгэхээр амлаж байсан юм.  Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров энэ долоо хоногт Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн орлогч  дарга Али Багери-Кянийг хүлээн авч уулзсан юм.   Уулзалатын үеэр Лавров мэдэгдэхдээ: Орос улс ираны цөмийн хөтөлбөрийн асуудлуудыг шийдэхэд харилцан хэрэгжүүлж болох” дипломат” шийдвэрийг нэн даруй гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэв. Багери-Кяни нь баасан гаригт Бээжинд   Хятадын ГХЯ- ны тэргүүн У Хайлунтай уулзахад “Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх нь нэгдүгээр зэрэгт тавигдах асуудал учраас зургаан талт яриа хэлэлцээрийг нэн даруй сэргээх нь   чухал юм”гэж мэдэгджээ.