Өнгөрсөн  1880 оноос хойш ажиглаж байгаа цаг уурын түүхэнд 2011 он хамгийн дулаан арван жилийн тоонд  багтжээ. Энэ тухай  АНУ-ын аэронавт болон сансрын уудмыг судлах Үндэсний удирдах газар /НАСА/ дэргэдэх  нью-йоркийн Сансрын судалгааны хүрээлэнгийн илтгэлт дурьджээ.  Ажиглагчдын  үзсэнээр,  2011 онд  хамгийн халуунд тооцогдож байсан 2010 оноос 0,22  хэмээр хүйтэн  байжээ.  Өнгөрсөн зууны дундаж температурээс авсан суурь температураас  дэлхий дахины температур 0,51 градусаар нэмэгджээ. Үүнийг НАСА үзэхдээ,  нэгдүгээрт дэлхийн дулаарал явагдаж  байгаа нь дэлхийн агаар мандалд хүлэмжийн хий төвлөрсөнтэй холбоотой гэж үзэж байна.