Казахстаны шинэ сонгогдосон мажилис   /парламентын доод танхим/ ихэнхи саналаар засгийн газарт итгэл хүлээлгэв.   Үүгээрээ гүйцэтгэх засаглалын ажлыг сайшааж, засгийн газрын ерөнхий сайдаар Карим Масимовыг албан тушаалд нь үлдээв. Тэр сайд нарын танхимыг  өмнө сайдуудаас илүү олон жил тэргүүлж байна. Өнгөрсөн  оны 4-р сард ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн дараа Үндсэн хуулийн дагуу  засгийн газар үйл ажиллагаагаа зогсоосон юм.  Гэсэн хэдий ч ерөнхийлөгч Нурсултан Назарбаев  өмнө нь эхэлсэн өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэхийн тулд  Масимовт  сайд нарын танхимыг дахин тэргүүлэх санал тавьсан юм. Өмнө нь депутатууд тангараг өргөж,  “Нур-Отан” эрх барих намын тэргүүн шадар Нурлан Нигматулиныгсонгож   спикерээр сонгож байсан юм.